Хаана
Хот / Аймаг: Улаанбаатар
Сум / Дүүрэг: Баянзүрх дүүрэг
Баг / Хороо: 26
Хаяг: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд
Дэлхий дахинаа үүсээд буй хог хаягдлыг бууруулах, зөв менежмент, байгальд ээлтэй зөв дадлыг олон нийтэд уриалах зорилготой World CleanUp Day - Дэлхийн Цэвэрлэгээний өдрийг жил бүрийн 9 сард зохион байгуулж, 190 гаруй улсын сая сая иргэд энэхүү хөдөлгөөнд нэгддэг билээ.
Манай улсын мянга мянган залуус энэхүү хөдөлгөөнд нэгддэг бөгөөд энэ жил 9 сарын 21-ний бямба гаригт Эх Дэлхийн Цэвэрлэгээний өдрийг хотын иргэд, залуучуудынхаа оролцоог хангаж өргөн хүрээтэй зохион байгуулах гэж байна. Үүнд:
CleanUp 4- ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ӨДӨР
Сайн дурын 3000 гаруй залуус энэ өдөр Туул голын ойр орчмыг цэвэрлэж, дэлхийн дахины хөдөлгөөнд нэгдэнэ.
3R- ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ
Энэ өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Хог хаягдлаа багасгая, дахин ашиглая, дахин боловсруулъя" уриатай"3R гэр бүлийн өдөрлөг" зохион байгуулагдана. Нийт Улаанбаатарчууд, хүүхэд залуус, гэр бүлүүдийг хүрэлцэн ирж, дэлхий дахины хөдөлгөөнд нэгдэн, нэгэн өдрийг утга учиртай, хөгжилтэй, шинэ мэдлэг хуримтлуулан, дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна.
Улаанбаатар хотын хог хаягдлын асуудалд санаа зовнидог, шийдэлд хувь нэмэр оруулахыг хүсдэг, хэрхэн юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа иргэд энэхүү 3R Өдөрлөг-т хүрэлцэн ирснээр дараах сонирхолтой үйл ажиллагаанд оролцох боломжтой.
ӨДӨРЛӨГТ ТАНЫГ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ?
3R Өртөөчилсөн аялал
REDUCE - ӨРТӨӨ
Хог хаягдлыг бууруулах боловсрол олгох энэ өртөөгөөр зочилсноор - Хог хаягдлын экологи, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, тойрог эдийн засаг, хог хаягдлын шийдлүүд, хариуцлагатай хэрэглээ гэж юу болох талаарх мэдээллүүдийг “Хуванцрын аялал” хөлөгт тоглоом, “Тойрог эдийн засаг” хүрдэн тоглоом, “Хогоо ангилъя” декупаж тоглоом, судалгааны тайлан, гарын авлага зэргээр дамжуулан авах болно.
REUSE - ӨРТӨӨ
Хог хаягдлын дахин ашиглалтын энэ өртөөнд ирж хэрэглэхээ больсон хуучин хувцас, хүүхдийн тоглоом, ном болон бусад эд зүйлс хандивлаарай.
Мөн хуучин хувцас, эд зүйлс солилцох, зарах хэсэгт "Холио солио" хуудсан урьдчилан бүртгүүлснээр ширээ авч оролцох боломжтой. Дээр нь бидний дуртай Тойрог /thrift store/ -н булангаар зочлоорой.
RECYCLE - ӨРТӨӨ
Хог хаягдлын дахин боловсруулалтын өртөөнүүдэд дахивар хаягдал өгч, хуванцар хаягдал хэрхэн дахин боловсруулагдаж шинэ бүтээгдэхүүн болдог процесстой газар дээрээс нь танилцаарай.
- PET Хуванцар ус ундааны сав хүлээн авах, дахин боловсруулсан PET бүтээгдэхүүн танилцуулах
/ ТМЛ Пластик ХХК/ MCS Coca Cola/
-HDPE Хуванцар ус ундааны сав хүлээн авах, дахин боловсруулсан HDPE бүтээгдэхүүн танилцуулах /Сан Оргиу ХХК, Хэв хашмал хуванцар ХХК, Инмо студи 3D хэвлэл/
- LDPE Хуванцар гялгар уут хүлээн авах, дахин боловсруулсан LDPE бүтээгдэхүүн танилцуулах /Пластик Центр, Мултипак ХХК/
- PVC Хуванцар хүлээн авах, дахин боловсруулсан PVC бүтээгдэхүүн танилцуулах /Тэр Их Нуур ХХК/
- Дахин боловсруулсан цаас танилцуулах, гэрийн нөхцөлд цаасыг хэрхэн дахин боловсруулах талаарх воркшоп /Repaper студи/
- Хаягдал хар тугалгын баттарей хүлээж авах байршлын талаарх мэдээлэл, дахин боловсруулсан бүтээгдэхүүн танилцуулах /“Электрокем Монгол” ХХК /
Дээр нь дахивраа авчич өгөх, хэрэглэхгүй эд зүйлсээ хандивлах, мөн өртөөнүүдээр аялж даалгавар биелүүлэх, танин мэдэхүйн тоглоомуудад мэдлэгээ сорьж зохион байгуулагч, хамтрагч байгууллагуудын бэлдсэн төрөл бүрийн эко бэлгүүдийн эзэн болох боломжтой.
Мөн тайзны сонирхолтой хөтөлбөр, OPEN MIC зэрэг энтентайнмэнт үзүүлбэрүүд өдөрлөгийн үеэр зохион байгуулагдана.
Та бүхнийг хүрэлцэн ирж, дэлхий дахины хөдөлгөөнд нэгдэхийг урьж байна.