1.1. EventX нь хэргэлэгчийн өөрийн бөглөсөн мэдээлэл, бүртгэл баталгаажуулалт, “үйлчилгээний нөхцөл”, “нууцлалын бодлого”-г “зөвшөөрч байна” товч дарсаны дагуу түүний хувийн мэдээллийг хэргэлэгчийн зөвшөөрлийн үндсэн дээр цуглуулж, боловсруулж, ашиглана.
1.2. Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах нь гагцхүү EventX платформын үйлчилгээг хэрэглэгчид саадгүй, түргэн шуурхай хүргэх, хэрэглэгчийн сонирхолл, хэрэгцээ, хүсэлд нийцсэн энгийн хялбар шийдлийг санал болгох, үйлчилгээ үзүүлэгч болон хэргэлэгчийг хурдан шуурхай холбоо харилцаагаар хангах зэрэг ажиллагаанд ашиглагдана. Үүнээс бусад тохиолдолд хэргэлэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй, ашиглуулахгүй.
1.3. Нэр томьёоны тайлбар:
- “Хувийн мэдээлэл” гэж EventX платформг ашиглахад шаардлагатай хэрэглэгчээс өөрийн гараар шивж оруулж буй үнэн зөв хувийн мэдээлэл, овог, нэр, төрсөн огно,, гар утасны дугаар, цахим шуудан, төлбөрийн хэрэгслийн мэдээллийг ойлгоно.
- “Мэдээлэл цуглуулах” гэж мэдээллийг олж авах, бүртгэх, бүрдүүлэх үйл ажиллагааг,
- “Мэдээллийг боловсруулах” гэж мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, хэргэлэгчийн хүсэлтээр үүсгэх, өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагааг,
- “Мэдээлэл ашиглах” гэж EventX Платформын үйл ажиллагааг хэрэглэгчид саадгүй хүргэхэд зайлшгүй шаардлагатайгаар түүний хувийн мэдэлэлийг хэрэглэх, дамжуулах, болон мэдээлэлтэй танилцах үйл ажиллагааг%
- “Мэдээллийг идэвхгүй болгох” гэж хэргэлэгчийн оруулсан мэдээлэл буруу, эсвэл бусдын нэрийн өмнөөс хууль бус зорилгоор үүсгэсэн, платформд оруулсан мэдээллийг гуравдагч этгээдийн хүсэлт, эрх бүхий байгууллагын шийдвэр, мэдэгдлийн үндсэн дээр EventX идэвхгүй болгож, өөрийн платформ дээрээс устгах үйл ажиллагааг тус тус ойлгоно.
2.1. Мэдээлэл хариуцагч гэдэг нь Монгол Улсын Иргэний хууль, Компанийн тухай хуульд заасны дагуу үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж буй Эвэнт хонх ХХК байна.
2.2. Хэрэглэгч, харилцагч нь энэхүү Нууцлалын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал, санал хүсэлтээ help@eventx.mn цахим шуудангаар илгээж, шийдвэрлүүлнэ.