Хаана
Хот / Аймаг: Улаанбаатар
Сум / Дүүрэг: Сүхбаатар дүүрэг
Баг / Хороо: 8
Хаяг: Галлериа Улаанбаатарт
𝙂𝙡𝙤𝙬 𝙐𝙥 𝙔𝙤𝙪𝙧 𝘽𝙚𝙖𝙪𝙩𝙮
Өсвөр насны охид залууст дараах асуудлууд түгээмэл тулгардаг билээ.
Батга болон арьсны асуудал
Тохирсон бүтээгдэхүүн сонгох бэрхшээл
Арьсны төрөлдөө тохируулж арчилгаа хийхгүй байх
Арьс арчилгааны дэглэм барихгүй байх
Өсвөр насанд тохиолддог арьсны эмзэгшил
Эдгээр асуудлууд нь олон шалтгаанаас үүдэн бий болдог бөгөөд үүнийг шийдэх эхний алхам бол мэдлэг мэдээлэлтэй болох юм.
Үүний хүрээнд 𝐌𝐈𝐋𝐃 𝐂𝐨𝐬𝐦𝐞𝐭𝐢𝐜𝐬 болон 𝐂𝐎𝐙:𝐋𝐀𝐁 хамтран өсвөр насныхандаа арьс арчилгаа, гоо сайхны хүрээнд тулгардаг эдгээр асуудлуудаа хэрхэн шийдэх талаар шинжлэх ухаанаар батлагдсан үнэн зөв мэдлэг мэдээллийг олгох замаар өөрсдийн арьсны онцлогоо олж мэдэж өдөр тутмын арьс арчилгаагаа хийхдээ ухаалаг зөв шийдвэр гаргадаг болоход нь туслах зорилгоор "𝙂𝙡𝙤𝙬 𝙐𝙥 𝙔𝙤𝙪𝙧 𝘽𝙚𝙖𝙪𝙩𝙮" эвентийг зохион байгуулах гэж байна.
Энэхүү эвент 12-21 насны охид залуус бүрд нээлттэй ба эвентэд хүрэлцэн ирснээр
Арьсны эмчийн арьсанд тохиолддог нийтлэг асуудал болон түүний шийдлийн талаарх сургалт
Мэргэжлийн хоол зүйчийн хоол тэжээл ба арьсны эрүүл мэндийн уялдаа холбооны талаарх сургалт
Өсвөр насныханд тохиолддог сэтгэл зүйн асуудлууд ба түүний шийдэл
Хувийн өнгө тодорхойлох
Арьсны асуудлаа тодорхойлуулж арьс арчилгааны зөвлөгөө мэдээлэл авах
Мэргэжлийн MUA-ийн нүүр будалтын зөвлөгөө
Хөгжөөнт, азтантай тоглоом гэх мэт болно.