Дэлгэрэнгүй мэдээлэл
ЗА НАЙЗУУД АА...
Бэлгийн баазын хаяг болон бэлгэнд орох хүслийн жагсаалтыг та бүхэнд хүргэж байна. Бас хамгийн их асуугддаг асуултын хариултыг үлдээж байна.
1. Юу хандивлаж болох вэ?
-Дулаан дотуур өмд, куртик, оймс, ороолт, малгай, гутал, бээлий зэрэг хүүхдийн хувцас,
-Дархлааг дэмжих витамин, жүүс, аньс, нэрс, чацаргана, зөв аарцны ундаа гэх мэт тэжээллэг бүтээгдэхүүн,
-Хичээлийн хэрэгсэл
-Чин сэтгэлийн үгстэй захидал,
-Өвлийн өвгөн, цасан охидын хувцас, ороолт, нөмрөг, өвөөгийн бэлэгний уут.
2. Хандив хаана хүлээн авч байгаа вэ?
- Этүгэн сургуулийн 4-р байр буюу хуучнаар төв басейн B1 давхар Volunteer HUB-д хандиваа хүлээн авч байна. Гэхдээ бид хотын төвд ч гэсэн бэлгийн бааз хайж байгаа шүү.
-Лантуун Дохио ТББ төв оффис. Интер оффис 2 давхар 203 тоотод мөн хүлээлгэн өгч болно.
-Мэдээж Ид шидийн орон 1, 2 төвүүд дээр ч хандив хүлээн авч байна.
3. Хандивын данс бий юу?
-Бэлэн мөнгөний хандив өгөх бол та Хаан банкны 5011455609 тоот дансаар хандив илгээх боломжтой. Утган дээр нь "Ид шидийн уутанд" гээд бичээд өгөөрэй. Данс эзэмшигчийн нэр ЛАНТУУН ДОХИО ТББ.
4. Аян хэзээ эхлэх вэ?
-Ид шидийн уут аяны маань түгээлт 12 сарын 16, 17, 23, 24 өдрүүдэд үргэлжлэх болно.
Аяныг маань дэмжин оролцож буй та бүхэнд маш их баярлалаа. Бидэнтэй хамтран ажиллах бол 77076996, 94222888, 99200849 дугаараар холбогдохыг хүсье.
#ХүүхэдБүхэнИнээнэ
#ИдШидийгБүтээнэ
Лантуу хүү.