Зохион байгуулагч
Rotaract Club Urgoo
Хаана
Хот / Аймаг: Улаанбаатар
Сум / Дүүрэг: Сүхбаатар дүүрэг
Баг / Хороо: 2
Хаяг: INDE - Authentic & Fusion Restaurant
“ХҮМҮН-ЭРДЭНЭ-2025” Үндэсний өв соёлын энтертайнмент өдөрлөг болно.
Зорилго: Залуучууд, хойч үед үндэсний өв соёл, монгол бичиг, өв улалмжлалыг орчин үеийн арга хэрэгслийг ашиглан түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, тэдний соёлын дархлааг нэмэгдүүлэх, өв соёлоороо бахархах сэдлийг бий болгох, биет бус өвийг түгээн дэлгэрүүлэгчдийг алдаршуулах, таниулахад оршино.
ЗОРИЛТ
Үндэсний соёлын биет бус өв, язгуур урлагийг залуучуудад түгээн дэлгэрүүлэх;
Монгол бичгийг сурталчлах, сурах эрмэлзэл, сэдлийг бий болгох;
Өв соёлоороо цахим болон цахим бус орчинд гангарах, бахархах дархлааг нэмэгдүүлэх;
Соёлын биет бус өвийг тээгчид, түгээн дэлгэрүүлэгчдийг алдаршуулах, олонд таниулах.
ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН
Үндэсний соёлын биет бус өв, язгуур урлагийн талаарх залуучуудын мэдлэг ойлголт, үнэлэмж нэмэгдэх;
Залуучуудын монгол бичгийг сурах эрмэлзэл нэмэгдэж, монгол хэл, бичгийн хэрэглээ нэмэгдэх;
Залуучууд монгол өв соёл, уламжлалаараа цахим болон цахим бус орчинд гангарах нь нэмэгдэх;
Соёлын биет бус өвийг хамгаалах сурталчлахад хувь нэмэр оруулж буй хувь хүмүүс, хамт олныг залуучуудад, олон нийтэд таниулах, соёл өв уламжлалаа хадгалахын ач холбогдлын талаар олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
- ОУ-ын Ротаригийн 3450 дүүргийн 10-р бүсийн Rotaract Club of Urgoo