Зохион байгуулагч
Norphei Art Gallery
Хаана
Хот / Аймаг: Улаанбаатар
Сум / Дүүрэг: Сүхбаатар дүүрэг
Баг / Хороо: 8
Хаяг: Norphei Art Gallery
English below.
ШИНЭ ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА !
Норпэй Арт Галерейн хамт олон таныг шинээр нээгдэж буй залуу уран бүтээлч Ш. Ерсингийн анхны бие даасан үзэсгэлэнд урьж байна. "Paint the town red" гэсэн хэлц үг нь Монгол хэлнээ "хөгжилдье, зугаацъя" гэсэн утгыг агуулах бөгөөд уг үзэсгэлэнгийн гол санааг энгийн бөгөөд товчхоноор илэрхийлнэ. Хүн бүр өөрт өгөгдсөн цаг хугацаанд, тодорхой орон зайд түрхэн зуур үдлээд буцахдаа олон зүйлсийг үл хайхардаг нь нууц биш. Өнгөрсөнд тохиолдсон хөгжилтэй мөчүүд, зугаатай цаг үеийг эргээд дурсах төдийд бид илүү аз жаргалтай болдог. Харин тэрхүү аз жаргалаа яг тухайн мөчид хэдий хэр мэдэрч чаддаг вэ?