Зохион байгуулагч
EventX .mn
Хаана
Хот / Аймаг: Улаанбаатар
Сум / Дүүрэг: Сүхбаатар дүүрэг
Баг / Хороо: 1
Хаяг: Сүхбаатарын талбайд
Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Дуртмал сайхан” уртын дуу дуулаачдын улсын уралдааны шилдгүүд болон Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн уртын дуучид, мэргэжлийн урлагийн байгууллагуудын алдарт уран бүтээлчид оролцоно.Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын уртын дууны холбоо, Дорждагва сан хамтран ойн хүрээнд дараах ажлууд зохион байгуулна. Үүнд:1. “Дуртмал сайхан” уртын дуу дуулаачдын улсын уралдаан,
- “А” зэрэглэл буюу мэргэжлийн дуучид, их, дээд сургуулийн III,IV дамжааны оюутнууд,
- “Б” зэрэглэл буюу ардын авьяастан, их дээд сургуулийн I,II дамжааны оюутнууд,
- “В” зэрэглэл буюу өсвөрийн уртын дуучид (17 нас хүртэлх).
2. Д.Сүхбаатарын талбайд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 1000 уртын дуучид, өвлөн уламжлагчид чуулж уухайн түрлэг өргөх үйл ажиллагаа,
3. “Шинэ цагийн соёл, урлагийн хөгжилд Ж.Дорждагвын оруулсан хувь нэмэр” эрдэм шинжилгээний хурал,
4. “Ж.Дорждагвын амьдрал, уран бүтээлийн замнал” үзэсгэлэн.