Зохион байгуулагч
EventX .mn
Хаана
Хот / Аймаг: Улаанбаатар
Сум / Дүүрэг: Хан-Уул дүүрэг
Баг / Хороо: 15
Хаяг: Монгол-Японы Төвийн байр
2024 оны 10-р сарын 5,6-ны өдрүүдэд тус төв нь 15 дахь удаагийн “Японд суралцах тухай мэдээллийн яармаг-2024”-ийг танхимаар зохион байгуулах гэж байна
Тус мэдээллийн яармагийн үеэр Японы улсын болоод хувийн их дээд сургуулиудын төлөөлөгчид оролцон, сургуулийнхаа танилцуулгыг хийх бөгөөд та өөрийн сонирхсон сургуулийн танилцуулгыг сонсож, ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой.
Мөн бид дараах үйл ажиллагааг Япон улсад суралцахаар төлөвлөж буй та бүхэнд хүргэх болно.
Тэтгэлэг олгодог албан ёсны байгууллагуудаас тэтгэлгийн талаарх үнэн зөв мэдээлэл авах.
Японд сурсан төгсөгчдөөс Япон улсад хэрхэн суралцах, амьдрах талаарх бодит туршлагыг сонсох, зөвлөгөө авах.
Япон хэлний түвшин тогтоох шалгалт (JLPT), Япон улсад хувийн зардлаар суралцах шалгалт (EJU) зэрэг Японд суралцахтай холбоотой цогц мэдээллийг авах боломжтой.
ОРОЛЦОГЧ СУРГУУЛИУД:
1. Кэйо их сургууль
2. Киото дэвшилтэт шинжлэх ухааны их сургууль
3. Нагоя худалдаа, бизнесийн их сургууль
4. Нийгата мужийн их сургууль
5. Олон улсын их сургууль
6. Токио олон улсын их сургууль
7. Хёого мужийн их сургууль
8. Чюүо Гакүин их сургууль
МАТЕРИАЛААР ОРОЛЦОХ СУРГУУЛИУД:
9. Нагоя их сургууль
10. Ямагата их сургууль
ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУД:
1. Япон улсын элчин сайдын яам
2. Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO)
3. Японд сургууль төгсөгчдийн "ЖУГАМО" нийгэмлэг
4. Монголын Япон хэлний багш нарын холбоо
: Монгол-Японы төвийн байранд
: 11:00-17:00 цаг
ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.
Урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Монгол-Японы төвийн 7511-0879(Ext-1), 80650879 утас руу холбогдох мөн Facebook event page хуудас руу орж, оролцогч сургууль бүрийн мэдээллийг авах боломжтой.