Зохион байгуулагч
Нийслэлийн Соёл Урлагийн газар
Хаана
Хот / Аймаг: Улаанбаатар
Сум / Дүүрэг: Сүхбаатар дүүрэг
Баг / Хороо: 3
Хаяг: АСА АРЕНА
📖 Дөрвөн уулынхаа дунд ажиллаж, амьдарч буй нийслэлчүүдийнхээ ажил үйлс, амьдрал ахуйг шашны ном хуран даатгах, цугласан түмэн олондоо ардын сайхан дуу, хуураа эгшиглүүлэх “Хүрээ хөг” шашин, урлагийн дууллыг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 19:00 цагаас "АСА АРЕНА"-д зохион байгуулах гэж байна.
Шашны номыг Зүүн хүрээ Дашчойлин хийдийн Хамба лам, МУСГЗ, Доктор Ч.Дамбажав тэргүүтэй лам нар унших бол, ардын сайхан дуу хуурыг нийслэлийн Улаанбаатар театрын уран бүтээлчид болон СТА Т.Баянжаргал, СТА О.Анхчимэг нар гоцлон хүргэнэ.
Шашны ном хурах, ардын урлаг эгшиглэх “Хүрээ хөг” шашин, урлагийн дууллыг нийслэлийн Соёл, урлагийн газар, Улаанбаатар театр, Зүүн Хүрээ Дашчойлин хийд хамтран зохион байгуулж байна.
Тасалбар буцаах болон өөрчлөх боломжгүй тул та сонголтоо зөв хийнэ үү.