Зохион байгуулагч
Арвайхээр сумын нэгдүгээр сургууль 2004 оны төгсөгчид
Хаана
Хот / Аймаг: Улаанбаатар
Сум / Дүүрэг: Хан-Уул дүүрэг
Баг / Хороо: 18
Хаяг: ХҮННҮ-2222 Хороолол Наадам 2 Спорт цогцолбор А-Б Заал
АРВАЙХЭЭР СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН
АЛТАНГАДАС ОДОНТ ЕБС 1-р СУРГУУЛЬ
“ONE FAMILY ONE CENTURY” гурван төрөлт спортын
тэмцээний удирдамж
Нэг. Зорилго
Арвайхээр сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийг төгссөн 30-аас дээш насны төгсөгчдийн дунд уламжлал болгон зохион байгуулан үе үеийн төгсөгчдийн эв нэгдэл, эерэг хандлага, харилцаа холбоог сайжруулж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд тэмцээний зорилго оршино.
Хоёр. Тэмцээн зохион байгуулагдах газар
2025 оны 04 дүгээр сарын 05, 06-ний өдрүүдэд 07:00 - 22:00 цагийн хооронд Улаанбаатар хот, ХУД, Хүннү-2222 хороолол, Наадам2 спорт цогцолборт болно.
Гурав. Хамрах хүрээ
Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Алтан гадас одонт нэгдүгээр сургуулийн 1990-2013 оны төгсөгчид хамрагдана.
Сагсан бөмбөг: 1990-2006, 2007-2013 эрэгтэй, эмэгтэй ангиллаар,
Волейбол холимог: 1990-2013 оны төгсөлт эрэгтэй, эмэгтэй ангиллаар
Дартс: 1990-2013 оны төгсөлт холимог багаар
Дөрөв. Тэмцээний журам
• Сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох эрэгтэй, эмэгтэй баг тус бүр 8 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд эрэгтэй баг 8 минут, эмэгтэй баг 6 минутаар 2 үе тоглоно.
• Волейболын тэмцээнд оролцох эрэгтэй, эмэгтэй баг тус бүр 8 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд зооны тоглолтууд 15, нугалаа, медалийн төлөөх тоглолтууд 21 оноогоор тоглоно.
• Баг тус бүр зориулалтын тоглолтын хувцсаар жигдэрсэн байх ба тамирчин тус бүр өмсгөлдөө хувийн дугаар, төгсөлтийн он, багийн нэрийг байршуулсан байна.
• Техникийн зөвлөгөөн 2025 оны 3 сарын 21-нд 19 цагт ХУД, Хүннү-2222 хороолол, Наадам2 спорт цогцолборт хийнэ.
• Тэмцээнд оролцох сагсан бөмбөг, волейболын нэг багийн эрхийн төлбөр 400,000 төгрөг байна. Дартс нэг багийн эрхийн төлбөр 200,000 төгрөг байна. Тэмцээнд оролцох багийн мэдүүлэг, эрхийн төлбөрийг 2025 оны 3 дугаар сарын 22-оос өмнө www.eventx.mn сайтаар дамжуулан бүрэн төлсөн байна.
• Эрэгтэй эсвэл эмэгтэй баг волейбол, сагсан бөмбөгийн тэмцээнд хоёуланд нь оролцсон тохиолдолд эрхийн төлбөрийг 700,000 төгрөг болгон хямдруулах болно.
• Тэмцээнийг мэргэжлийн холбоодын шүүгчид удирдан явуулах бөгөөд мэргэжлийн холбооны шүүлтийн дүрмийн дагуу явагдана.
• Багууд харилцан бие биеэ хүндэтгэж шударга өрсөлдөнө. Тэмцээнтэй холбоотой гарч болох маргаантай асуудлыг багийн ахлагчаар дамжуулан шүүгчид хандана.
Тав. Тэмцээний шагнал урамшуулал
Спортын төрөл тус бүр алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, нийлбэр дүнгээр шилдгийн шилдэг төгсөгч хамт олныг шалгаруулна.
• Тэргүүн байр Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал
• Дэд байр, өргөмжлөл, мөнгөн шагнал
• Гуравдугаар байр, өргөмжлөл, мөнгөн шагнал
Зохион байгуулагч:
Арвайхээр сумын нэгдүгээр сургуулийн 2004 оны төгсөгчид
Тасалбар буцаах болон өөрчлөх боломжгүй тул та сонголтоо зөв хийнэ үү. Баярлалаа