Хаана
Хот / Аймаг: Улаанбаатар
Сум / Дүүрэг: Сүхбаатар дүүрэг
Баг / Хороо: 1
Хаяг: СБД, 1-р хороо Сөүл гудамж 7/1-р байр
Х͟а͟й͟н͟а͟н͟ ͟а͟р͟л͟ы͟н͟ ͟а͟я͟л͟а͟л͟ ͟
Шууд нислэгтэй 7 Шөнө/8 Өдрийн аялал
Хайнан арал нь үзэсгэлэнт далайн эрэг болон халуун орны үзэсгэлэнт байгалийн баялгаараа алдартай зүүн өмнөд азийн сувд юм. Энэхүү 8 өдрийн аялал нь танд дахин давтагдашгүй арлын гайхамшгийг мэдрэх боломжийг олгоно.
Аялалын хөтөлбөр:
ӨДӨР 1
Орой 21:00 цагийн нислэгээр Улаанбаатар-Хайкоу чиглэлд ниснэ. Хайнан - ийн Хайкоу хотод буугаад хил гааль нэвтэрсний дараа зочид буудалдаа очиж амрах болно. /Агаарын хөлгөөр аялах хугацаа 5-н цаг/
ӨДӨР 2
Өглөөний цайны дараа Саняа орох автобусандаа сууна (260км). Үд дунд усан боомт дээр очиж усан онгоцонд сууна, Үжижоу арал дээр очиж далайн эргэ дээр тоглоно. Оройн хоолны өмнө, цаг агаарын байдлаас хамаар ч нисэдэг тэргэнд сууж богино хэмжээнд ниснэ (компанийн бэлэг). Оройн хоолны дараа Саняа хотын буудалдаа очиж амрах болно.
ӨДӨР 3
Энэ өдрийг та өөрийн хүслээр өнгөрөөх болно. Өглөөний цай уусны дараа, та дэлгүүр хэсэх, наран шарлагийн газар очих, бассейнд сэлэх мөн Саняа хотоор зугаалах боломжтой.
ӨДӨР 4
Өглөөний цайны дараа, Хайнан арлын алдарт акулын тосны дэлгүүр болон сувдын дэлгүүртэй танилцах болно. Өдрийн хоолны дараа Дэлхийн Миссийн 53, 54, 55, 57, 60, 67 -р тэмцээн зохион явуулсан "Beauty Crown Cultural Center" ордны дэргэд очиж дурсгалын зураг авхуулна. Дараа нь Усан онгоцны аялалд гарах болно. Усан завиар далай дээр очиж цагийг өнгөрөөнө. Орой буудалдаа очиж амрах болно.
ӨДӨР 5
АТЛАНТИС УСАН ПАРК
Өглөөний цайны дараа, Атлантис усан парк явна. Усан паркт таныг олон тоглоом болон үзүүлбэрүүд хүлээж байх болно. (8 давхар байшинтай тэнцэх өндөр эгц босоо усан гулгуураас чөлөөт уналт хийх, мушгиралдсан төрөл бүрийн хоолойгоор хийлдэг хөвөгчтэй гулсах, олон төрлийн загастай аквариум дундуур гулсах, бассейнд сэлж наранд биеэ шарж алжаал тайлах болно. Орой шөнийн гудиаар зугаалах боломжтой.
ӨДӨР 6
Yalong Bay Tropical Paradise Forest Park
Өглөөний хоолны дараа Ялонг бэй булангийн Диваажин ойн цэцэрлэгт хүрээлэн орно. Шилэн гүүр үзнэ, Шилэн гүүр нь 400 метрийн урттай бөгөөд, газраас хамгийн хол цэг нь 100 метрийн өндөртэй. Нэмэлт төлбөрөөр (200 юань) 12 өртөө Экстрэм Zipline тоглож болно. Адреналин болон айдсаа шалгах сайхан мэдрэмж авах болно. Шилэн гүүрэн дээр Ялонг бэй буланг дээрээс нь тольдон харах боломжтой.
ӨДӨР 7
Энэ өдрийг та өөрийн хүслээр өнгөрөөх болно. Өглөөний цай уусны дараа, та дэлгүүр хэсэх, наран шарлагийн газар очих, бассейнд сэлэх мөн Саняа хотоор зугаалах боломжтой.
ӨДӨР 8
САНЯА - ХАЙКОУ
Өглөөний цай уусны дараа буудлаа хүлээлгэн өгөх болно (12:00 цагаас өмнө). Дараа нь Хайкоу хот орох автобусандаа сууна. Хайкоу хотод дэлхийн хамгийн томд тооцогдох Duty Free татваргүй барааны cдэлгүүрээр зочилох болно. Энэ дэлгүүрт дэлхийн бүх брэнд бий (Nike, Zara, Uniqlo, H&M, Adidas г.м). Оройн хоолны дараа бид Хайкоу – Улаанбаатар орох онгоцондоо сууж Азийн Хавай болох Хайнан арлыг орхиж үзэсгэлэнт сайхан Улаанбаатар хотдоо ирэх болно.
❗❗❗Аялагчдын анхаарах зүйлс❗❗❗
Тасалбар буцаах болон өөрчлөх боломжгүй тул та сонголтоо зөв хийнэ үү. Баярлалаа