Зохион байгуулагч
Монголын Аялал Жуулчлалын Холбоо
Хаана
Хот / Аймаг: Улаанбаатар
Сум / Дүүрэг: Хан-Уул дүүрэг
Баг / Хороо: 20
Хаяг: Мишээл экспо
"АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ" ЭРХЛЭГЧ ТА БҮХНИЙ АНХААРАЛД
“ITM-Монголиа-2024” үзэсгэлэн “ҮНДЭСНИЙ СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ” уриан дор зохион байгуулагдахад бэлэн болоод байна.
Та бүхнийг 2024 оны 10 сарын 25ны өдрийн 10 цагт "Ибис Стайлс" зочид буудлын 6 давхарт байрлах “Ибис Холл”-д болох үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг хүндэтгэн урьж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд ААН байгууллагын ажилтан албан хаагч, жолооч, хөтөч, менежер, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын бүхий л хүмүүст нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна.
Та бүхэн хүрэлцэн ирж өргөнөөр оролцоно уу.
Түүнчлэн тус нээлтийн үйл ажиллагааны дараа буюу 10 сарын 25ны өдрийн 14.00-17.00 цагаас шинэ мэдээ мэдээлэл, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга "TOURISM TIME- THINK TANK“ арга хэмжээ тус танхимд үргэлжлэн зохион байгуулагдана.
Дээрх арга хэмжээнд оролцох бүх хүмүүсийг доорх линкээр бүртгэл хийлгэхийг хүсье.
https://forms.gle/PdWFooWFhvWPttEo9
Бид удахгүй шинээр нээгдэх “ITM-Mongolia” вэб хуудсаараа та бүхэнтэйгээ илүү олон мэдээ мэдээллээр уулзах болно.
Бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлэх болтугай.